Энэхүү блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа
БАЯНХОНГОР-IQ БЛОГ
Friday, March 31, 2017
ХҮҮХДИЙНХЭЭ ПОТЕНЦИАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 8 АРГА
1. Хүүхдүүдээ хангалттай хэмжээнд унтаж амарч чадаж байгаа эсэхийг нь хяна.
Жил бүр зохийн байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтан дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнг танилцуулжээ. Уг судалгаагаар өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.
Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
АНУ-ын Bradley эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал, Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “Унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.
2. Тогтмол дасгал хийлгэ.
Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеэр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтнүүдэд хүрэх цусны хэмжээг ихэсгэдэг. Цусан хангамж сайжирна гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл ажиллагаа сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF) болох өвөрмөц уураг ялгардаг. Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг байна.
3. Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз.
Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.
Английн томоохон их сургуулиудын нэг болох Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амин дэм, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн, шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д гарсан нэгэн судалгааны ажилд дурдагджээ.
4. Хүүхдүүдтэйгээ ойр дотно бай.
Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ. Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээх бодис ялгаралтыг ихэсгэдэг байна. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан байна.
5. Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.
Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас бичгийн дадлага сайн хийх нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулдаг байна.
6. Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр.
Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно. Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.
7. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох. Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.
8. Ном, сэтгүүл, үлгэр уншиж өг.
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.
Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед танд мэдрэгдэх бөгөөд та өөрийн хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно.
Subscribe to:
Posts (Atom)
Энэхүү блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа
-
Латерал сэтгэлгээ гэдэг нь сэтгэлгээний нэг том хэлбэр бөгөөд хүний бүтээлч чадвар болон зөн билгийг хөгжүүлэх зорилгоор мэдээллийг боло...