Thursday, March 30, 2017

IQ гэж юу вэ ?



IQ гэж юу вэ? IQ гэдэг үгийг сонсоогүй хүн гэж үгүй байх. Тэгвэл харин IQ гэж яг юу юм бэ? та мэдэх үү. Товчхондоо энэ IQ гэгчийг нэг өгүүлбэрээр тайлбарлавал "Таны оюун ухаан, сэтгэн бодох чадварыг үнэлсэн оноо" гэж ойлгож болох юм. Харин та дэлгэрэнгүй хэсэгээс IQ-г хэзээнээс хэмжих болсон, хэрхэн хэмжидэг, амьдралд нийцэж байна уу? гэх мэт асуултын хариуг авахнээ.

Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ. Хүмүүсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хүмүүсийн намтрыг судалж үзэхдээ, тэдний садан төрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны өндөр чадвар нь олон талаараа удамшлын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хүн түүнийгээ илрүүлж, дэлгэж чадах эсэхэд өөр олон нөхцөл нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байна. Хүний төрөл бүрийн (бие бялдрын болон сэтгэл зүйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж үзсэний үндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ.



Үүний тулд тэрээр анх удаа оюун ухааныг 120 үзүүлэлтээр хэмжих тест ашигласан байна. Түүний бодож байгаагаар, энэ бүгд нийлээд хүний оюун ухааныг бүрэлдүүлдэг ажээ. Гальтоны энэ санаа евгеник үзлээсээ болж хожим халагдсан юм. Тэр өөрийн тестээр хүмүүсийн оюун ухааны түвшнийг тогтоогоод, зөвхөн ухаантай хүмүүст хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, ухаан муутай, тэнэг хүмүүст гэрлэхийг хориглох санаа дэвшүүлж байсан юм. Оюун ухааныг хэмжих тестийг улс төрийн ба ёс суртахууны үүднээс шүүмжлэх шүүмжлэлүүд ийм төрлийн тестүүд анх үүссэн тэр үеэс, бараг хамт бий болж өдийг хүртэл зэрэгцэн оршсоор байгаа.










No comments:

Post a Comment

               Энэхүү  блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа