Thursday, March 30, 2017

Визуал сэтгэлгээ гэж юу вэ?

Визуал сэтгэлгээ
/Visual Thinking/

Хүний сэтгэлгээ гэдэг бол үнэндээ нүднийх нь л сэтгэлгээ байдаг юм.
Освальд Шпенглер

            Визуал сэтгэлгээ нь бидний уураг тархи хэр өргөн цар хүрээгээр харж чадаж байгаагаар тодорхойлогдоно. Визуал сэтгэлгээ бол зураг, дүрслэл, төсөөллийг ашиглан харж, дүрслэх сэтгэхүйюм.

Харааны мэдрэхүй

  
Мянган удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр.
            Мэдээллийг хүлээн авахад харах эрхтэний гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн энэхүү хэллэг нь сэтгэн бодох үйл ажиллагаанд харах үйл ямар чухал болохыг харуулж байна. Бидний оюун тархины ихэнх хэсэг нь сонсох, амтлах, үнэрлэх, хүрэх болон хөдөлгөөн хэмнэлийн мэдрэмжид гэхээсээ харааны биет мэдрэмжид илүү зориулагдсан байдаг. Хүн бүхэн орчин үеийн ямар ч зургийн аппарат, видео камераас хэдэн зуу дахин илүү хүчин чадалтай байгалийн фото аппаратыг ашигладаг бөгөөд тэр бол таны нүд билээ.
                                    

Гэвч та өндөр хүчин чадалтай байгалийн энэ фото аппаратынхаа ашиг тусыг нь гаргаж чадаж байгаа юу? Сэтгэх чадвараа хөгжүүлэхийн тулд юун түрүүнд визуал сэтгэлгээгээ хөгжүүлэх буюу нүдээрээ харж сурах ёстой юм.  

Визуал сэтгэлгээний үндсэн 3 элемент нь ажиглан харахуйорон зайг баримжаалахуйтөсөөлөн бодохуй билээ. Бид визуал сэтгэлгээний эдгээр үйлүүдийн ачаар аливаа зүйлсийн утга санааг илүү сайн ойлгож, орчлон ертөнцийг илүү ихээр танин мэдэж чадна.

Ажиглан харахуй
Юмс бидэнд харагддаггүй, бид юмсыг хардаг.
Анайс Нин

Гярхай байна гэдэг оюун сэтгэлгээ саруулсаж буй хэрэг шүү дээ.
Мартин Хайдеггер

            Визуал сэтгэлгээгээ хөгжүүлэх эхний алхам нь ажиглан харах чадвараа сайжруулах явдал юм. Анхаарлаа төвлөрүүлэн ажиглан харах замаар бид нарийн жижиг зүйлсийг ч гэсэн анзаарч, шинэ шинэ зүйлсийг олж хардаг.

            Нүд эд зүйлсийг зүгээр нэг тогтоож авдаг юм биш, харин тэдгээрийн онцлог шинж төлвийг коодолж авдаг.
Нэрт угсаатан зүйч Клод Леви-Стросс

Бидний мэдрэхүйд хүртэгдэж чадаагүй зүйлсийг тогтоож авах, дараа нь сэргээн санахад маш хэцүү байдаг. Ялангуяа харааны мэдрэхүйгээ сайн ажиллуулаагүйгээс тухайн зүйл ой тойнд муу тогтож үлдэх нь элбэг. Хэдий сайн харж, ажиглаж чадна дараа нь сэргээн санахад төдий чинээ амар байх болно.

Миний хийсэн зүйлийг хараад өөрсөддөө юу хэрэгтэй байгааг олж харж чаддаг хүмүүстэй байх нь дээр байдаг.       
Дале Чихули

Ажиглан харах чадварыг хөгжүүлэхийн бас нэг ач тус нь ажиглах замаар бусдаас суралцах, нийгэм хамт олноосоо суралцах чадвартай болдогт оршино.

  1. Харахуй-Үзэхүй/See  Look/
Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй юм маань адилхан. Харин тэр харагдаж буй юмнаас хэн юу олж үзэж байна вэ?  гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай.     
                                                                                                                       Ч.Эрдэнэ

Хүн аливаа зүйлийг үндсэн 2 янзаар хардаг. Нэг нь таньж харах, нөгөө нь ажиглаж харах.Америкийн зураач  Jasper Johns үүнийг “Би эцсийн эцэст бид өөрсдийн эргэн тойронд байгаа зүйлсийг хардаггүй, зүгээр л таньдаг юм байна гэдгийг ойлгосон” гэж хэлсэн байдаг.  Тэрээр see/таньж харах/,look / ажиглаж харах/  гэсэн 2 үгийг онцлож,  аливаа зураач эд зүйлсийг зүгээр л нэг харах биш бүр нарийн ажиглаж, анзаарч харах ёстой гэж үздэг байв. 



2.      Анхаарлаа төвлөрүүлэх
Ажиглан харж сурах нь анхаарлаа төвлөрүүлж сурахтай холбоотой. Тэнгэрийн өнгө, аясын салхи, хэн нэгний хөдөлгөөн, нийгмийн үзэгдэл гэх мэт бүхий л зүйлд анхаарлаа хандуул. Ингэснээр та амьдралын цоо шинэ ертөнцүүд рүү нэвтрэн орох болно. 

3.      Олж харах
Танин мэдэхүй гэдэг мэддэг зүйлээсээ мэддэггүйгээ олж харах явдал юм.

Үзэгдэл юмсын үл анзаарагдам атлаа гол шинжийг олж мэдрэх чадварыг ажигч чанар гэнэ.

Орон зайг баримжаал­ахуй
Орчлонгийн цэг бүх дээрх тэнгэр өөр.
Д.Бямбасүрэн

Аль ч хотын дотор тэс өөр хот ямагт оршин байдаг.
Жиль Делёз
            Аялал жуулчлал бүхэн орон зай, цаг хугацаа, нийгмийн байгууламж руу
нэгэн зэрэг нэвтрэн ордог.
Клод Леви-Стросс

Визуал сэтгэлгээний бас нэг бүрдэл хэсэг нь орон зайг баримжаалах чадвар юм. Нүд болоод оюун мэлмийгээрээ юмсын хэлбэр хэмжээ, орон зайн хэмжээс, зүг чиг, байрлалзэргийг тодорхойлохыг үүнд ойлгоно.

Жишээ:  
            Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг байна. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Бид орон зайг баримжаалах чадварынхаа ачаар орчноо илүү сайн мэдэрч, биеийн хөдөлгөөн, үйл хөдлөлөө зөв удирдан чиглүүлж чаддаг. 


No comments:

Post a Comment

               Энэхүү  блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа