Латерал сэтгэлгээ гэдэг нь сэтгэлгээний нэг том хэлбэр бөгөөд хүний бүтээлч чадвар болон зөн билгийг хөгжүүлэх зорилгоор мэдээллийг боловсруулах оюуны үйл явц юм. Энэ сэтгэлгээ зөвхөн цөөн хэдэн сод ухаантанд заяасан бус, хүн бүрт ямар нэг хэмжээгээр угаасаа төрөлхийн шинжтэй байдаг бөгөөд түүнийг илрүүлж, хөгжүүлж, үр шимийг нь үзэх л хэрэгтэй.
Гэвч энэ сэтгэлгээ нь биднийг мухардалд оруулах нь цөөнгүй бөгөөд ийм тохиолдолд асуудалд цоо шинэ сэтгэлгээний өнцгөөс хандахаас өөр аргагүй болдог. Латерал сэтгэлгээгээ хөгжүүлбэл чи ирээдүйд сайн бизнес эрхлэгч, мундаг хүн болох боломжтой гэнэ шүү. Тиймээс латерал сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд IQ-гийн тест бодох хэрэгтэй юм. Ингээд Амукагийн зочин, найз чамд зориулж латерал сэтгэлгээний тухай мэдээллэж сэтгэхүй хөгжүүлэх бодлого бодуулъя.
Аливаа латерал сэтгэлгээгээр хандах үед дараахь дөрвөн чадвар илүүтэй чухалчлагдана. Үүнд:
- Таамаглал дэвшүүлэх чадвар. Урьдчилсан таамаглал дэвшүүлэхдээ загварт баригдахгүй аль болох чөлөөтэй байх.
- Зөв асуулт тавих чадвар. Асуудлыг шийдэхийн тулд асуудлын гол учир нь юунд оршиж байгааг тодорхойлохоос эхэлдэг.Энэ бол асуултыг жинхэнэ утгаар нь тавина гэсэн үг. Дараачийн шатанд асуултаа илүү нарийсган хумьж мэдээллийг ангилах, таамаглалуудаа үнэн зөв эсэхийг шалгах замаар явна.
- Бүтээлчээр хандах чадвар. Хэцүү бодлого бодоход стандарт аргууд үр дүн өгөхгүй бол стандарт бус арга хэрэгтэй. Бодлого бодох дадсан арга барилуудаа түр мартаад асуудлыг гүнзгийрүүлэхгүйгээр бодох хэрэгтэй.
- Логиктой хандах чадвар. Латерал сэтгэлгээ бол зөвхөн шинэ санаа олохыг хэлдэг бус асуудлыг задлан шинжлэх шаардлагатай. Анализ, дедукц, дүгнэлт, баталгаа хийх логик анализын аргуудгүй бол латерал сэтгэлгээ нь хоосон дүрслэлээс цааш хэтрэхгүй.
Доорх IQ-ийн бодлогыг бодож латерал сэтгэлгээгээ тогтооцгооё. Ингэхийн тулд өгөгдсөн бүх бодлогыг бодож оноо авна. Бодлого бүр оноотой ба бодоогүй бол 0 оноо авна. Хүндрэлтэй хэцүү байвал “заавар” гэсэн хэсгээс бодлогынхоо дөхүүлсэн хувилбарыг уншиж болох ба энэ нь 10 оноо хасагдана гэсэн үг. Эцэст нь таны бодсон бодлогын нийлбэр болон “заавар” уншсаны 10 оноо хасагдаж, бүх онооны дүнг нэмнэ. Хариулт гэсэн хэсгээс латерал бодлогынхоо хариуг мэдэж таны латерал сэтгэлгээний түвшинг тодорхойлогдоно.
Бодлого1. Загасчны таавар
Эртний нэгэн тааварт хоёр загасчин хэд хоног загасчилж явсны эцэст гэртээ ирээд хэлсэн үгийг бичсэн нь “Барьсан нь хаягддаг, баригдаагүй нь хадгалагддаг” гэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? 50 оноо
Бодлого2. Сахал хусагчийн парадокс
Эртний Грекийн нэгэн хотод хавуу чанд нэгэн хууль байсан нь “Бүх эрчүүд сахлаа хуссан байх ёстой ба ямар ч эр хүн өөрийнхөө сахлыг хусахыг хориглоно” гэжээ. Тэр хотод бусдын сахлыг хусах эрхтэй 40-өөд насны ганц сахал хусагч амьдардаг байв. Тэр өөрийнхөө сахлыг хусах ёстой юу? 60 оноо
Бодлого3. Аллага
Баарны гадна нэгэн хүний буудуулсан цогцос олдов. Түүний дэргэдээс 52 ширхэг гурвалжин олдов. Юу болсон бэ? 70 оноо
Бодлого4. Шувуу
Нэгэн хүн өөрийнхөө цэцэрлэгийн модон дээр суух шувууг хараад нэг үнэт юмаа алдсанаа ухаарав. Энэ юу байсан бэ? 70 оноо
Бодлого5. Бүхээг
Уулан дээр нэг бүхээг байв. Түүн дотор гурав хүний цогцос байж гэнэ. Бүхээг нь дотроосоо цоожтой бөгөөд зэвсэг, хүч хэрэглэсэн ямар ч ул мөр байсангүй. Юу болсон бэ? 70 оноо
Бодлого6,Эмэгтэй
12 давхарт амьдардаг нэгэн эмэгтэй өглөө бүр ажилдаа явахдаа лифтээр буудаг ба харин ажлаа тараад ганцаараа ирэх бүрдээ 8 давхарт буугаад гэртээ шатаар алхан ордог бол яагаад ?
Бодлого6,Эмэгтэй
12 давхарт амьдардаг нэгэн эмэгтэй өглөө бүр ажилдаа явахдаа лифтээр буудаг ба харин ажлаа тараад ганцаараа ирэх бүрдээ 8 давхарт буугаад гэртээ шатаар алхан ордог бол яагаад ?
No comments:
Post a Comment