Thursday, March 30, 2017

Хенри форд евречүүдийн протоколууд


ПРОТОКОЛ №1

Хүчтэй нь эрхээ эдэлдэг. Эрх чөлөө гэгч хоосон санаа. Либерализм. Алт. Итгэл үнэмшил. Өөрийгөө удирдах ёсон. Капиталын хүчирхийлэл. Дотоодын дайсан. Масс. Анархи байдал. Улс төр ба ёс суртахуун. Хүчтэний эдлэх эрх. Жүүд-масоны эрх мэдэл бол бодит зүйл. Зорилгодоо хүрэхийн тулд ямарч арга хэрэгсэл ашиглахыг зөвтгөнө. Масс бол сохор. Улс төрийн цагаан толгой. Нам хоорондын зөрчил. Хэмжээлшгүй эрхт хаан бол удирдлагын хамгийн оновчтой хэлбэр мөн. Террор. Эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн барилдлага. Угсаа залгамжлах удирдлагын зарчим. Шинэ язгууртнууд. Сэтгэлгүйн тооцоо. Эрх чөлөөний бүрхэг дүр. Ард түмний төлөөлөгчдийн солигдох ёсон.
... Уран үг уралдуулахаа хойш тавин дээр дурдсан санаа нэг бүрийн агуулгын талаар хэлэлцэж, хооронд нь харьцуулах, дүгнэлт гаргах байдлаар нөхцөл байдлыг тусган харуулъя.
Миний бие өнөөгийн нийгмийн тогтолцоог бидний болон гоёчуудын (С.А.Нилусын тайлбарласнаар “гоёчууд” гэдэг нь загалмайн шашинтнууд хийгээд “жүүд биш” хүн. Цаашид энэ нэршлийг ашиглана, гэхдээ монгол дуудлагад ойртуулж “гоёчууд” гэж бичив. Ред) байр сууринаас тодорхойлъё.
Муу хүмүүс нь сайнаасаа олон байдгийг цохон тэмдэглэх ёстой, тиймээс тэднийг гэгээрэл, суртлаар бус хүчээр дарангуйлж, айлган зүрдүүлэх замаар удирдах нь илүү үр дүнтэй. Чаддаг л юм бол эрх мэдэлд хүрэхийг хүн бүр эрмэлздэг, хүн бүр дарангуйлагч болохыг хүсдэг боловч хүсэлдээ хүрэхийн тулд бусдын хүслийг золиослоход бэлэн байдаг нь ховор.
Хүн гэгч араатныг юу хазаарладаг вэ? Өнөөг хүртэл тэднийг юу удирдаж байв?
Нийгмийн харилцаа анх бүрэлдэж байхад бүдүүлэг сохор тэд “Хүч”-нд захирагддаг байсан. Хожим хууль гэдэг далд хэлбэрийн аанай л “Хүч”-нд захирагдах болсон юм. Дүгнэлт: Байгалийн хуулиар хүчтэй нь эрх эдлэнэ.
Улс төрийн эрх чөлөө гэдэг бол бодит бус, хий хоосон-зохиомол зүйл. Энэ зохиомол зүйлийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй, хэрэв өөрийнх нь нам төрийн эрхэнд байгаа намыг дарах санаатай бол намдаа ард олныг татан оруулахын тулд “улс төрийн эрх чөлөө” гэгчийг өгөөш болгон ашиглах юм. Хэрэв эсрэг тал нь “либерализм” гэгч эрх чөлөөний үзэл бодлоор халдварлаж, үзэл бодлынхоо төлөө бүхий л хүчээ дайчлахаас татгалзвал манай нам зорилгодоо хүрэхэд хялбар болно. Чухам үүнд л манай онолын манлайлал илэрнэ: Удирдлагын жолоо алдрахад оршин тогтнох хуулийн дагуу жолоог өөр гар булааж, эсвэл шүүрэн авах ёстой. Сохор ард олон удирдлагагүйгээр ганц өдөр ч амьдрах чадваргүй тул либерализмын уршгаар суларч доройтсон хуучин засгийн оронд шинэ засаг тогтоно.
Өнөөдөр либерал удирдлагыг орлох хүч бол алтны засаглал юм. Нийгмийн үзэл бодол жолоодож байсан үе бий. Эрх чөлөөг хэн ч хир хэмжээнд нь тохируулан ашиглаж чаддаггүй тул эрх чөлөө гэдэг барьцгүй, биелэгдэшгүй зүйл. Ард олныг хэсэгхэн хугацаанд боловч өөрөөр нь удирдуулваас тэр даруйдаа л сахилга дэг журам алдагдана. Тэр мөчөөс л овог хоорондоо дайсагналцаж, төдөлгүй нийгмийн тулаан болон өргөжиж, тэр тулаанд нь төр дүрэлзэн шатаж, нурам болно.
Аливаа төрийг тэнхээгээ барж амь тавих, эсвээс дотоод хагарлаасаа болж гадаадын дайсны гарт орон эргэж буцалтгүйгээр мөхөхийн даваан дээр нь бид гартаа оруулж чадна. Бидэнд хангалттай байдаг капиталын хүчирхийллийг яг энэ үед нь дэрсний үзүүр мэт сунгахад төр өөрийн эрхгүй шүүрэх болно, эс тэгвээс харанхуй ангал руу унах юм.
Либерал үзэлтэй хэн боловч үүнийг ёс суртахуунгүй явдал гэж хэлэх байх. Тэгвэл урдаас нь бид: “Аливаа улсад хоёр дайсан байдаг. Гадаад, дотоод. Гадаадын дайсантай тэмцэхдээ довтлох, хамгаалах төлөвлөгөөгөө нуух, дайснаа шөнө дөлөөр гэнэдүүлэн дайрах, эсвэл давуу хүчээр ааглах зэрэг бүхий л аргыг хэрэглэхийг ёс суртахуунгүй гэдэггүй. Гэтэл хоёр дахь адгийн дайсан болох нийгэм, ард олны амгалан байдлыг зөрчигчдийн эсрэг ийм арга хэмжээ авах нь байж болзошгүй, ёс суртахуунгүй хэрэг гэж үү?” хэмээн асуух юм.
Эрүүл саруул логик ухаанаар бодоцгооё. Учрыг өнгөц тунгаадаг ард түмнийг удирдахад илүү тохирсон арга байсаар байтал массыг ухаалаг зөвлөмж, ятгалгаар амжилттай удирдаж болно хэмээн утгагүй найдаж болно гэж үү? Улс төрийн намуудад нийт масс ба масс доторх ялихгүй жижиг ашиг сонирхол, шүтлэг бишрэл, уламжлал, зан заншил, уян наальхай онолыг урьдал болгодог хэсэг бүлэг хүмүүстэй ухаалгаар зөвшилцөн хэл амаа ололцох боломж бараг байхгүй, тэдэнд хоорондын эвдрэлцэл нь саад болно. Массын гаргах аливаа шийдвэр нь утга учиргүй, гэнэтийн байдаг ба улс төрийн нууцыг мэддэггүйнхээ улмаас удирдлагад дураар дургих нөхцлийг бий болгодог. Массын шийдвэр тусгайлан бэлдэж, зохион байгуулсан бүлгийн нөлөөнөөс хамаардаг.
Улс төрд ёс суртахуун байдаггүй. Ёс суртахууныг урьтал болгодог удирдагч бол улстөрд харш, тийм хүн удаан тогтохгүй. Удирдая гэвэл арга зальтай, зусарч байх хэрэгтэй.Ард олны агуу их ёс-нээлттэй, шударга ёс гэгч бол улс төрд буй гажиг юм. Энэ гажиг л аливаа удигдагчийг хамгийн хүчтэй дайснаас нь ч илүү баттайгаар суудлаас нь авч хаядаг. Эдгээр ёс, чанар нь гоёчуудын засаглалд л байхаас биш бид үүнийг удирдлага болгож болохгүй.
Бидний эрх мэдэл бол хүч чадал мөн. “Эрх мэдэл” гэдэг үг бол хэн ч батлаж нотлоогүй хийсвэр санаа. Энэ бол: “Би та нараас хүчтэй гэсэн баталгааг олж авахын тулд миний хүсч байгаа зүйлийг надад аль” гэсэн л үг, өөр юу ч биш.
Эрх мэдэл хаана эхэлж, хаана дуусдаг вэ?
Эрх мэдлийн зохион байгуулалт муутай, либерал хууль эрх хэт ихээр газар авснаас үлбэгэр хууль, сулбагар удирдагчтай болсон улсад бид хүчтэний эдлэх эрхийн дагуу эзэрхэх ёстой. Ингэхдээ тогтсон бүхий л журам, дүрмийг бут ниргэж, хуулиудыг нь үгүй хийж, төрийн бүх байгуулалтыг нь өөрчлөн зохион байгуулах ёстой. Сайн дураараа либерал зарчмаар, хүч хэрэглэхээс татгалзаж түүнийгээ бидэнд шилжүүлсэн тэр хүмүүсийн эзэн нь болохын тулд шинэ эрх мэдлийг үүсгэн бий болгож болдог юм. Өнөөдөр бүхий л эрх мэдэл ганхаж, дэнжигнэж байна, харин бид өөрийн эрх мэдлээ бусдын ямар ч арга заль мэрж дийлэхгүй болтол нь бэхжүүлтлээ нууцлагдмал байлгах учраас бусдад дийлдэшгүй байгаа юм.
Бид аргагүйн эрхэнд хэрэгжүүлэх түр зуурын харгис явуулгынхаа эцэст либерализмын уршгаар гажсан ард олны аж төрөх зөв тогтолцоог бүрдүүлэх ажиллагаанд орж, ганхашгүй тогтвортой удирдлагыг хэрэгжүүлэх сайн үйл бүтээх юм. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэгслийг ашиглаж болно. бидний хөтөлбөр цэвэр ариун, ёс суртахууныг эрхэмлэх бус хэрэгтэй, ашиг өгөөжтэй зүйлд ач холбогдол өгдгийг анхаараарай.
Замаасаа ухарвал олон олон зууны туршид гүйцэтгэж ирсэн үйлсийг нураах эрсдэлтэй, хэтийн зам мөрөө тодорхойлсон төлөвлөгөө бидний өмнө байгаа.
Зөв зүйтэй алхмаа тодорхойлохдоо бид, массын өөдгүй дорой, хувирамтгай, туйлбаргүй, зөвхөн өөрийн ахуй амьдралын нөхцөл, энх амгаланг хичээдэг бэртэгчин араншинг нь тооцох хэрэгтэй. Массын хүч бол сохор, ухаалаг бус, бодлогогүй, бусдын үгэнд оромтгой гэдгийг ойлгох хэрэгтэй. Сохор хүн бусад сохруудыг дагуулан явбал ангалд л хүргэнэ. Хэдий суут ухаантан байлаа ч улс төр мэддэггүй массын гишүүд, ард олноос тодрон цойлогсод нийт үндэстэнд хор л учруулахаас биш олныг удирдаж чадахгүй. Чухам бага наснаасаа хаан суухаар бэлтгэгдсэн тийм хүн л улс төрийн үгээр бичсэн зүйлсийг уншиж чадна.
Ард түмний өөрийгөө удирдах зарчим урт насгүй, өөрөөр хэлвэл өөрсдийн орчноос цойлогсдоор удирдуулсан ард түмэн эрх мэдэл, нэр хүндийн хойноос улайрсан улс төрийн нам хоорондын дайсагналын улмаас үүсэх замбараагүй байдалдаа орооцолдон өөрөө өөрийгөө хөнөөнө. Ард олны хувийн ашиг сонирхол ба улс орныг удирдах бодлого хоёр холилдвол уужуу тайвнаар, ул суурьтай элдэв өрсөлдөөнгүйгээр бодож боловсруулж чадна гэж үү? Тэд гадаадын дайснаас өөрийгөө хамгаалж чадаж гэж үү? Тэд гадаадын дайснаас өөрийгөө хамгаалж чадна гэж үү? Энэ бол санашгүй зүйл, учир нь массад хамрагдсан хүн бүрийн толгойн тоогоор бутран сарнисан нийгмийг дагуулах ямар ч төлөвлөгөө хүн тус бүрийн эрх ашгийг тусгах гэж гажсанаас нэгдмэл цул чанараа алдаж, ойлгомжгүй, биелэгдэшгүй болдог юм.
Гагцхүү Хааны төлөвлөгөө л төрийн бүхий л механизмыг харилцан уялдуулж, өргөн хүрээг хамарч боловсордог. Үүнээс үзвэл улс орны эрх ашиг бол улсыг удирдах хариуцлагатай нэг хүний гарт төвлөрөх ёстой. Ард олны саналаар бус, хэн ч байсан хамаагүй, гагцхүү тэднийг удирдаж буй хүний эрмэлзлээр л хэрэгждэг улс орны хөгжил нь ганц хүний дарангүйлэлгүйгээр явахгүй. Масс бол өөрийн зэрлэг тэнэг араншингаа алхам тутам гаргаж байдаг бүдүүлгүүд мөн. Масс эрх чөлөөг гартаа оруулсан цагт зэрлэг бүдүүлэг байдлын дээд илрэл болох засаг замбараагүй байдал үүснэ.
Эрх чөлөөний хамтаар архи хэтрүүлэн гудрах эрхээ авсан бор дарсанд мансууран архинд нэвчсэн адгуусуудыг хараач. Бид өөрсдийгөө, манайхныг ийм байдалд хүргэж болно гэж үү... Гоёчууд архинд мансуурч байхад, баячуудынх нь гэрт байдаг бидний тагнуул туршуул-хүмүүжүүлэгч, үйлчлэгч, даамлууд болон бусад хүмүүс тэдний залуучуудыг ангит нийгмийн үзлээр хордуулж, бага залуугаас нь садар самуунд уруу татаж байна. Манай бүсгүйчүүд гоёчуудын наргиан цэнгээний газруудад дээрхи үүргийг гүйцэтгэж байна. “Манай бүсгүйчүүд” гэдэг нь гоёчуудыг садар самуун, хээнцэрлэл тансаглалд уруу татдаг “дээдсийн хатагтай нар” юм.
Хүчтэй байх, бялдуучлах гэдэг бол бидний нууц үг юм. Хүчтэй л байвал улс төрд ялан дийлнэ, ялангуяа энэ нь төрийн хэрэг хөтлөх хүмүүст байвал зохих гоц чадвартай нь хослож байвал бүр илүү үр дүнтэй. Хүчирхийлэл бол зарчим, заль мэх хийгээд бялдууч зан бол аливаа шинэ хүчний төлөөлөлд титмээ өгөхийг хүсдэггүй засгийн газарт зайлшгүй байлгах дүрэм мөн. Энэхүү хар явуулга бол зорилгодоо хүрэх, сайн сайханд хүрэх цорын ганц хэрэгсэл юм. Тиймээс бидний хүрэх зорилгод ашиглагдах этгээдийг мөнгөөр өөртөө татаж, хуурч мэхлэн, мөнгөөр худалдан авахаас буцах ёсгүй. Бусдыг дуулгавартай болгох, эрх мэдэлд хүрэхэд хэрэгтэй л бол улс төрд бид бусдын өмчийг эргэлзэлгүйгээр авч чаддаг байх хэрэгтэй.
Манай төр бусдыг дайны бус аргаар эзлэн авах замналдаа бусдыг айлган сүрдүүлж, айдасдаа автан сохроор аялдан дагалдах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дайны аюулаас арай бага цочирдуулдаг ч илүү үр нөлөөтэй “цаазлах ёслол”-оор дайныг орлуулах эрхтэй. Шударга үнэн боловч өршөөлгүй хатуу чанга байх явдал төрийн хүч чадлын агуу их нөхцөл мөн. Ашиг хонжоо олохын тулд бус, үүрэг хариуцлага хүлээх, ялахын тулд бид хүчирхийлэл, бялдуучлал хоёрыг хослуулах баримтлах хэрэгтэй. Нарийн тооцоотой зарчим бол бидний ашиглаж буй дурдсан арга хэрэгслийн нэг адил маш хүчтэй зүйл. Тийм учраас хатуу чанга арга хэрэгсэл сонгохоос илүү баримтлах зарчмаараа бусдын дээр гарах засгийн газар лбусад бүх засгийн газрыг удирдаж чадна. Бусдыг дуулгавартай байлгахын тулд бид өршөөлгүй хатуу, зарчимч гэдгээ бүгдэд нь ойлгуулахад л хангалттай.
Бүр эрт дээр үед бид ард олны дотор “эрх чөлөө, эрх тэгш байдал, ахан дүүсийн холбоо” гэдэг үгийг анх хашгирсан билээ. Тэр цагаас хойш энэ гоё өгөөш дээр цугларсан өөрийн ухаангүй тотьнууд эдгээр үгийг дахин давтаж хэлж, буцаж нисэхдээ дэлхийн хангалуун амар амгалан байдал, урьд нь массын хүрээлэлд хязгаарлагдмал байсан хүний жинхэнэ эрх чөлөөг авч одсон юм. Ухаалаг, оюунлаг гэх гоёчууд хэлэх дуртай үгээ хийсвэр гэдгийг ойлгоогүй, хоорондын утга агуулгын зөрчил, зохицолдлогыг нь анзаараагүй. Байгаль дэлхий дээр тэгш эрх гэж байдаггүй, эрх чөлөө байж болдоггүй, байгаль өөрөө хүний оюун ухаан, зан төрх, авьяас билгийг адил бусаар тогтоосон, түүний хуулинд захирагдах байдал ч мөн ижил бус гэдгийг олж хараагүй. Масс бол сохор хүчин, тэдний дотроос олныг удирдах гэж сонгогдогчид нь улс төрийн хувьд өөр шиг нь сохор гэдгийг бодож тунгаагаагүй, сонгогдогч нь суут ухаантан байлаа ч улс төрийг огт ойлгохгүй гэдгийг гоёчууд хараанаасаа гадуур орхисон юм. Чухам үүн дээр л угсаа залгамжлах удирдлага тогтнож байсан. Удирдаж байгаа ард олонд нууцаа задлахгүйн тулд өөр удам угсааны хүнд мэдүүлэлгүйгээр эцэг нь хүүдээ улс төрийн хэрэг хөтлөх мэдлэгийг уламжилдаг байсан. Цаг үе улирсаар (өрнө дахинд) улс төрийн хэргийг хөтлөх угсаа залгамжилсан уламжлал алдагдсан нь бидний үйл хэрэг амжилтанд хүрэхийн угтал нь болсон юм.
Дэлхийн аль ч өнцөг буланд “эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн холбоо” гэсэн бидний үгийг сохроор дагадаг манай агентуудаар дамжин тоо томшгүй олон хүн манай эгнээнд нэгдэн, бидний тугийг бахдалтайяа мандуулж явна. Гэтэл эдгээр үг нь гоёчуудын амар амгаланг мэрэгч өт хорхой бөгөөд тэдний төр засгийн бүхий л үнэт зүйл, үндэс болсон энх тайван, амар амгалан байдал, эв санааны нэгдлийг нь хаа сайгүй устгаж байгаа юм. Бидний амжилт үүнд үндэслэснийг та бүхэн дараах үгнээс мэдэх юм: Дашрамд дурьдахад ийм байдал бидний гарт том хөзөр өгч, биднээс ард олон, улс орноо хамгаалж байсан жүүд биш язгууртнуудын оршин тогтнох амин сүнс болсон эрх ямбыг нь устгасан юм. Байгалийн жам ёсны болон сурвалжит язгууртны нуранги дээр бид манай язгууртан сэхээтнүүдийн үндэс-мөнгийг тавьсан юм. Энэхүү шинэ язгууртнуудын тулгуур нь бидний мэдэлд байдаг мөнгө, баялаг хийгээд манай мэргэн өвгөдийн залж хөдөлгөж байдаг шинжлэх ухаан болно.
Бид хэрэгтэй хүмүүстэй уулзахдаа, хүний оюун ухааны хамгийн нарийн мэдрэмж болох ашиг хонжоо, сувдаг сэтгэл, цадаж ханашгүй шуналд ямагт нөлөөлдөг нь бидний ялалтыг хөнгөвчилдөг. Дурьдсан энэ сул талууд тус тусдаа хүний хатан зоригийг мохоож, тэдний үйл ажиллагааг мөнгөөр худалдан авагчийн мэдэлд өгч, идэвхийг нь хөнөөдөг юм.
Эрх чөлөө гэгч хийсвэр зүйл нь “Засгийн газар гэдэг улс орныг өмчлөгч, эзэмшигч болсон ард түмнээр удирдуулдаг зүйл мөн. Түүнийг хэрэглэж, хуучирсан бээлий мэт сольж болдог” гэж масст ятган ойлгуулах боломж олгодог юм.
Ард түмний төлөөлөгчдийг сольж болно гэдэг үзэл тэднийг манай мэдэлд өгснөөр бид зорилгоо хэрэгжүүлнэ.

ПРОТОКОЛ №2

Эдийн засгийн дайн бол жүүдүүд бусдын дээр байх үндэс мөн. Олны нүдэн дээрх засаг захиргаа хийгээд “нууц зөвлөхүүд”. Үгүйрүүлэн сүйрүүлэгч онолын амжилт. Хэвлэл мэдээллийн үүрэг. Алтны өртөг хийгээд жүүдийн золиослолын үнэ цэнэ.

Дайн дажны улмаас болж өгвөл газар нутгийн ашиг хонжоо олохгүй байх нь бидэнд хэрэгтэй: Ингэвэл дайныг эдийн засгийн өрсөлдөөн болгох үндэс суурь тавигдах бөгөөд ингэснээр улс орнуудад өгөх бидний тусламжийг авагчид бидний давуу байдлыг олж харна. Үүссэн нөхцөл байдал дайтагч хоёр талыг ямар ч хил хязгаарт баригддаггүй олон улсын статустай түм түмэн нүд чих болсон манай агентуудын мэдэлд өгөх юм. Тэр цагт бидний олон улсын хууль дүрмүүд үндэсний хуулиудыг баллуурдан хаяна. Ингэсэн цагт өмнө нь улс орны хуулиуд харьяатуудынхаа хоорондын харилцааг зохицуулан удирддаг байсан шиг манай хуулиуд бусад ард түмнүүдийг удирдана.
Аливаа ард түмнийг удирдах засаг захиргааныхныг чадварыг нь харгалзан (альболохчадваргүйгээснь) бид сонгоно. Тэдний дунд улс удирдахад тусгайлан бэлтгэсэн хүмүүс байхгүй. Бидэнд бол бага наснаас нь дэлхийн хэргийг удирдах эрдэмд сургасан эрдэмтэд, суут зөвлөхүүд, мэргэжилтнүүдбий. Ингэснээрээтэдний удирдагч манай тоглоомны хөлөг дээрх шатрын хүү болох юм. Тэд удирдлагын мэдээллээ манай улс төрийн төлөвлөгөө, түүхэн туршлага, болж буй үйл явдлыг ажигласан ажиглалтаасаа олж авцгаадаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гоёчууд түүхийг ажиглаж мэддэг олохдоо манай онолын хэвшсэн загвараар хүлээж авахаас биш бодитоор ханддаггүй, түүхэн үйл явцын шалтгаан үр дүнд ямар ч шүүмж, дүгнэлт хийдэггүй. Тийм учраас бид тэдэнтэй ярих ч зүйл байхгүй, тэд харин цаг нь болтол цэнгэж баярлаад, шинэ цэнгэл жаргал ирнэ гэж найдаад эсвээс өнгөрснийг дурсаад байж л байг.
Бидний зүгээс шинжлэх ухааны (онолын) хууль гээд ухуулчихсан тэр зүйлс тэднийг үйлдэлд чиглүүлэгч гол үүргээ хэрэгжүүлж л байг. Ингүүлэхийн тулд л бид өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний аливаа онолд мухар сохроор итгэх итгэлийг нь байнга хөөрөгддөг юм. Гоё сэхээтнүүд мэдлэгээрээ гайхуулдаг ч логик ухаанаар давхар шалгадаггүй тул тэдний оюун ухааныг бидэнд ашигтай чиглэл рүү хандуулж төлөвшүүлэх зорилгоор манай агентуудын хооронд нь хольж найруулсан “шинжлэх ухаанаас” олж авсан мэдээллээ ажил хэрэг болгох гэж хөдөлцгөөж л байг.
Бидний хэлж, нотлоод байгаа зүйл хоосон үг гэж та бүхэн битгий бодоорой: тэдэнд тохируулан боловсруулсан бидний дарвинизм, марксизм, ницшетикмын онолуудын амжилт ололтыг анхаарч үзнэ биз ээ. Эдгээр онолын чиглэлүүд гоёчуудын оюун ухаанд цогшин уугиж байгаа нь бидэнд ямар ч байсан тод харагдаж байх ёстой.
Бид улс төрийн болон захиргааны удирдлагадаа алдаа эндэгдэл гаргахгүй байхын тулд ард түмнүүдийн дотор буй орчин үеийн үзэл бодол, зан заншил, ирээдүйд хандах хандлагыг байнга тооцож байх шаардлагатай. Бидний замд таарах ард түмнүүдийн зан авираас хамааран бидний ялан дийлэх дэглэмийг янз янзаар байрлуулж болох зарим тогтолцоог амьдралд хэрэгжүүлэхдээ өнгөрсний үр дүн ба ирээдүйг тооцож харахгүйгээр амжилтанд хүрэхгүй.
Орчин үеийн улс орнуудад ард түмний үзэл бодлыг бүрдүүлдэг хүчирхэг зэвсэг байдаг, энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хэвлэл мэдээллийн үүрэг бол шаардлагатай мэт зүйлийг зааж өгөх, ард түмний хүсэл гомдлыг гаргаж тавих, тааламжгүй зүйлийг илэрхийлэх, түүнийг бий болгох явдал мөн. Хэвлэл мэдээлэлд үгээ чөлөөтэй илэрхийлэх тунхаг бидний ялалтыг илэрхийлдэг. Төр энэ хүчийг ашиглаж чаддаггүй. Тиймээс энэ их хүч бидний гарт ороод ирсэн юм. Үүний ачаар бид өөрсдөө сүүдэрт үлдэн бусдыг төөрөлдүүлэх болсон, үүний ачаар бид цус, нулимсан дундаас олсон алтыг гартаа төвлөрүүлж чадсан... Гэхдээ бид ялалтын төлөөсийг манай ард түмний олон зүйлийг золиослон байж төлсөн. Бидэнд учирсан хохирол бүр Бурхны өмнө мянга мянган гоёчуудтай тэнцэх юм.

ПРОТОКОЛ №3
Бэлэгдлийн могойн дүрс, түүний агуулга. Үндсэн хуулийн жинлүүр тогтворгүй байна. Төрийн ордон дахь террор. Эрх мэдэл, нэр алдар. Парламент дахь чалчигчид, тэдний егөөдөл. Эрх мэдлээ хэтрүүлэх. Эдийн засгийн боолчлол. “Ард түмний үнэн”. Нударган баячууд болон язгууртнууд. Жүүд-масоны арми. Гоёчуудын доройтол. Өлсгөлөн хийгээд капиталын эрх. Масс хийгээд “дэлхийн эзэн”-г хаан ширээнд залах нь. Ирээдүйн масончуудын ардын сургуулийн үндсэн хичээл. Нийгмийн бүтцийн шинжлэх ухааны нууц. Масоны ноёрхол бол оюун ухааны ноёрхол. Удирдагчаа алдах нь. Масончууд болон францын “их хувьсгал”. Масоны агентуудын нууц. Эрх чөлөө.

Зорилгодоо хүрэхэд маш ойртсон гэдгийг бид өнөөдөр хэлж чадна. Манай ард түмнийг дүрслэн харуулдаг “Бэлгэдлийн могойн” үүсгэсэн цагираг хумигдах буюу бидний туулж өнгөрүүлсэн замналын эхлэх төгсгөл хоёр нэгэн мөчид холбогдоход багахан зай үлдээд байна. Энэ цагираг дугуйрч ам нь битүүрэхэд Европын бүх орнуудыг бид ган цагирагаар бүслэх юм.
Өнөөдийн үндсэн хуулиудын дэнсний гол элэгдэж эвдрэх хүртлээ зогсолтгүй савлаж байхаар бид тохируулсан, удахгүй гол нь хугарч дэнсний таваг холбирох болно. Гоёчууд дэнсийг нэлээд сайн тогтоосон гэж бодож, удахгүй тэнцвэрээ олно хэмээн хүлээсээр байгаа. Гэвч дэнсийг тогтоогч хаадын мэлмийг хяналтгүй, хяналтгүй, эрх мэдлээрээ түрсэн агентууд халхална. Ийм эрх мэдэлтэй болсон нь дээдсийн ордны эсрэг явуулсан террорын ач тус юм.
Хаан ард түмнийхээ гүнд нь орж, ойртон танилцаж, тэдэнтэйгээ хэл амаа авалцан эрх мэдэлд тэмүүлэгчдийн эсрэг хүчээ нэгтгэж чадахгүй болсон. Бид хааны сохор мэлмийтэй хүч чадал болон ард түмний сохор хүч хоёрыг салган тусгаарласнаар тэд таяггүй, сохор хүн мэт арчаагүй болж, бидний хувьд ямар ч ач холбогдолгүй болсон. Эрх мэдлийн хэнээтнүүдийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг болгохын тулд тэдний бие даасан, либерал байдлыг нь хөгжүүлэхэд бүх хүчээ хандуулсан юм.
Бид бүх хүчнүүдийг нь хооронд нь тэрсэлдүүлсэн юм. Бүхий л арга чаргаа шавхан, зөрчлийг дэвэргэж, улс төрийн бүх намуудыг зэвсэглэж,төрийн эрх мэдлийг тэмцлийн бай болгож, эрх ямба, сагсуурлын обьект болгосон юм. Төр гэдэг зүйлийг бид элдэв үймээн самуун дэгддэг тайз болгон хувиргаж чадлаа... Хэсэг хугацааны дараа хаа сайгүй замбараагүй байдал, дампуурал бий болох юм.
Цуцалгүй чалчигчид Парламент болон Захиргааны хурлыг уран илтгэлийн тэмцээний индэр болгоно. Зориг шийдмэг  сэтгүүлчид, эрээ цээргүй хэрүүлч хараалчид өдөр бүр засаг захиргаа руу дайран давшилж байна. Эрх мэдлээ хэтрүүлэгсэд ухаан санаа нь балартсан массын цохилтонд өртөн толгойгоороо ангал руу унах цаг айсуй.
Ард түмэн боол, хамжлагат ёсны үеэс илүү ядуурахын хэрээр хүнд хөдөлмөрт хадагдана: Боолчлол, хамжлагаас яаж ийгээд чөлөөлөгдөж болдог, үүнийг тэвчин өнгөрүүлж болдог байсан бол ядуурлаас ангижрах аргагүй юм. Бид ард олонд оногдох хий хоосон, ёс төдий хуурмаг эрхүүдийг үндсэн хуульд оруулж өгсөн. “Ард түмний эрх мэдэл” гэж нэрлэдэг тэр зүйлүүд оюун санаанд л оршихоос бус амьдралд хэзээ ч хэрэгжих боломжгүй. Чалчигчдад чалчих эрх, сэтгүүлчдэд бодит ажил хэргийн хажуугаар элдэв дэмий зүйл бичих эрх олгосон. Хүнд хүчир хөдөлмөрт нухчуулан бөгтийсэн пролетариуд бидний төлөвлөснийг хэрэгжүүлэхээр зүтгэж, бидний бэлдэж тавьсан хүмүүс, бидний агентуудын төлөө саналаа өгдөг учраас бид ширээн дээрээсээ хоолны шавхруу хаяж өгдөг. Өөр ямар эрхийг тэд үндсэн хуулиасаа хүртсэн билээ...?
Бүгд найрамдах ёс, ардчилсан эрх гэдэг ядуу хүнд гашуун егөөдөл. Учир нь өдрөөр л цалингаа тооцдог хөдөлмөр эрхлэх бодит шаардлагатай тэдний яг тэр эрхийг нь хязгаарлаж, байнгын тогтвортой цалин авах баталгааг нь үгүй хийсэн. Ингэхээр эздийнхээ ааш аяг болон нөхдийнхөө ажил хаялтаас хамааралтай болдог.
Ашиг хонжоо олох сонирхлынхоо үүднээс зайлшгүй ард түмэнтэйгээ хамт байх шаардлагатай учраас тэднийхээ бодит хамгаалагч, тэжээгч нь байдаг язгууртнуудаа ард түмэн өөрөө бидний удирлагаар устгав. Язгууртнаа устгаснаар тэд ажилчдыг хайр найргүй шулж, зальт аргаар хөрөнгөжсөн люмпэн баячуудын дарлалд орсон юм.
Манай дайчид болох масончуудын нэрийн өмнөөс, ахан дүүсийн барилдлагын дүрмийн дагуу, “нийт хүн төрөлхтний эв санааны нэгдлийн төлөө” биднийг байнга дэмжиж байдаг социалист, анархист, коммунчдын эгнээнд дарлагдсан ажилчин ангийг оруулах саналыг дэвшүүлснээрээ бид ажилчин хүнийг тэр дарлалаас ангижруулагч нь болж ойлгогдсон юм.
Ажилчдын хөдөлмөрийг өөртөө ашиглах эрхтэй язгууртнууд ажилчдаа цатгалан, эрүүл саруул, хүч тэнхээтэй байлгахыг хүсдэг. Бидний сонирхол бол тэс өөр-гоёчуудын мөхөл юм. Бидний засаглал бол ажилчдыг бидэнд эсэргүүцэл үзүүлэх хүчийг нь барахын тулд тэднийг байнга өлөн зэлмүүн байлгах явдал мөн. Хууль ёсны Хаант засгийн язгууртнуудад олгож байгаа эрхээс илүү өлсгөлөн нь ажилчин хүнийг илүү их эрхтэй, үнэт капитал болгож байдаг юм. Өлсгөлөн, түүнээс үүсдэг үзэн ядах үзлээр бид массыг удирдан хөтөлдөг, бидний замд саад бологсдыг тэдний гараар тасчин хаяж болно. Бидний дэвшүүлсэн дэлхийн эзэн хаан ширээндээ залрах цагт аливаа тотгор болох хэнийг ч бай, хамаагүй бүгдийг нь арчин хаях болно.
Бидний шинжлэх ухаанчаар зөвлөсөн зөвлөгөөгүйгээр гоёчууд бодож сэтгэж чадахаа больчихсон. Тийм учраас цаашид бидэнд гоёчууд хэрэггүй. Бидний ноёрхол тогтох тэр цагт манай гуйвшгүй баримтлах зарчим бол: ардын сургуулиудад үнэний цогц шинжлэх ухаан, түүнийг бүрдүүлэгч хөдөлмөрийн хуваарь, түүнийгээ дагасан анги давхаргыг бий болгогч хүний нийгмийн бүтцийн тухай нийгмийн шинжлэх ухааныг заах хэрэгтэй болно.
Үйл ажиллагааны зорилго бүр нь ялгавартай байдгийн улмаас тэгш эрх гэж байж болохгүй. Үйлдлээрээ нийгмийн бүхэл бүтэн давхаргын нэр төрийг гутаагч, үйлдлээрээ өөрийнхөө л нэр төрөөс бусад зүйлд халддаггүй хоёр өөр этгээд хуулийн өмнө ижил хариуцлага хүлээнэ гэж байдаггүйг олон нийт мэдвэл зохино.
Хүний хүмүүжил, эрхэлж буй ажил хөдөлмөрийн хооронд уялдаа байхгүйн улмаас хүмүүс хоорондын зовлон гачлан үүсдэг. Чухамхүү энэ нууцыг бид гоёчуудад мэдүүлэхийг хүсдэггүй. Нийгмийн зөв бүтцийн шинжлэх ухаан бол албан тушаал, хөдөлмөр хоёр тодорхой зааг хүрээтэй байх ёстой юм гэдгийг олон түмэнд харуулах юм.
Энэ шинжлэх ухааныг судалснаар ард олон эрх баригчдад, тэдний байгуулсан төрд сайн дураараа захирагдах ёстой. Бидний бий болгосон хуурамч шинжлэх ухааны чиг хандлагын улмаас хэвлэмэл зүйлд сохроор итгэдэг ард түмэн бидний ятгалга ухуулганд төөрөлдөж, нийгмийн давхарга бүрийн талаар ямар ч ойлголтгүй болсон учраас өөрөөс нь дээгүүр байдаг гэж үздэг бүхий л давхаргынхандаа дайсагнан хандацгаадаг юм.
Энэ дайсагнасан үзэл нь биржийн болон аж үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход хүргэдэг эдийн засгийн хямралын үеэр улам дэвэрдэг юм. Бид бүрэн мэдэлдээ авсан алтныхаа тусламжтайгаар бүхий л арга замыг сүвэгчлэн бүх нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үүсгэж, Европы улс орон бүрд ажилчдыг нэгэн зэрэг гудамжинд гаргана. Масс юм мэддэггүйнхээ харгайгаар өсөх наснаасаа л атаархаж өссөн тул эд хөрөнгийг нь дээрэмдэж болох тэдгээр хүмүүсийг цусыг урсгахаар дуртайяа уулгалах юм.
Тэд бидэнд халдахгүй, учир нь тэдний энэ үйлдлийг бид урьдчилан мэдэж байгаа тул өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авсан. Хөгжил дэвшил гоёчуудын оюун ухааны ноёрхлыг тогтооно гэж бид ятган үнэмшүүлж чадсан. Бидний дарангуйлал бол ухаалаг хатуу байж, гарч болох бүхий л дургүйцлийг дарж, аливаа байгууллагад буй либерал үзлийг шахан зайлуулах явдал юм. Чухам тэр цагт биднээс ч татгалзаж болох юм. Гэвч бид дэлхийг захируулахаар бэлтгэсэн Сион цустай дарангуйлагч-Хааны төлөө ард түмнүүдийг нэг итгэл алдарсан байдлаас нөгөөд залсаар байгаа билээ.
Өнөөдөр бид олон улсын хэмжээний хүчийн болоод байгаагийнхаа хувьд дийлдэшгүй дархлаатай болсон, учир нь аливаа нэг улс орон нь бидэн рүү дайрч довтлоход бусад улс орнууд биднийг өмгөөлж дэмжиж байдаг. Бидний тусгаар байдалд тус дэм болдог зүйл гэвэл гоёчуудын хүчний өмнө сөхөрч, сул доройд хайр найргүй байдаг маань юм. Алдаа дутагдлыг үзэн яддаг хирнээ гэмт хэрэг үйлдэгсдийг хаацайлдаг, чөлөөт нийгмийн доторхи зөрчлийг гарган тавихыг хүсдэггүй, зориг шийдэмгий дарангуйлагчийн дарангуйллыг тарчлан байж тэвчдэг шавхагдашгүй өөдгүй муу зан маань юм.
Өнөөгийн дарангуйлагч Ерөнхий сайдуудын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж байгааг тэвчих тэвчээр нь дор хаяж хориод хааны толгойг авахтай тэнцэх билээ. Хоорондоо ижил шахуу эдгээр үйлдэлд ард олон ингэж ижил бус хандаж байгааг нь хэрхэн яаж тайлбарлах билээ?
Өнөөгийн дарангуйлагчид ингэж эрх тушаалаа хэтрүүлж улс орондоо хохирол учруулж байгаагаа “Ард түмнийхээ сайн сайхан, улс түмнүүдийн ахан дүүсийн барилдлага, эв нэгдэл, тэгш эрхийг хангах гэсэн эрхэм дээд зорилгод хүрэхийн тулд хийдэг” хэмээн агентуудаараа дамжуулан ард олонд шивэгнэсээр байна. Ингэхдээ ийм барилдлага нь зөвхөн бид оройлон тэргүүлэх цагт сая төгс хийгдэнэ гэдгийг ард олонд хэлэхгүй нь ойлгомжтой.
Тэгсээр ард түмэн зөв үйлтнийг буруутгаж, буруутныг зөвтгөж, юу хүссэнээрээ хийж болно гэдэгтээ улам итгэл төгс болцгооно. Байдал иймийн ачаар ард түмэн аливаа бат бэх байдлыг нурааж, алхам бүртээ эмх замбараагүй байдлыг бий болгоно.
“Эрх чөлөө” гэдэг үгийг хүний нийгмийн аливаа хүчин, аливаа эрх мэдлийн эсрэг, тэр ч бүү хэл Бурхны, байгалийн хүчний эсрэг тэмцэлд ч ашиглаж болдог юм. Ийм л учраас бид ноёрхлоо тогтоомогцоо массыг цус сорогч араатан болгон хувиргадаг, адгуус араатны хүчний зарчим болсон энэ үгийг хүн төрөлхтний үгсийн сангаас арчин хаяна.
Араатан барьсан араатныхаа цусыг уугаад мансууран муужирдаг бөгөөд тэр үед нь тэднийг төмөр гинжээр гинжлэхэд хялбар болдог. Харин тэдэнд цус өгөхгүй бол тэд унтаж  амархаа умартан тэмцэж байдаг юм.

No comments:

Post a Comment

               Энэхүү  блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа