Судалгааны зорилго: Хүмүүсийн сэтгэл зүйн хэв шинжийг оношлох
Судалгааны хэрэглэгдэхүүн:
Щвейцарийн сэтгэл зүйч К. Юнгийн боловсруулсан 20 асуултыг хуудсан дээр бичиж бэлтгэсэн байна.
Судалгаа явуулах заавар: “Танд 20 асуултыг толилуулж байна. Асуулт бүрийг анхааралтай уншаад өөрийн онцлогт тохирч байгаа асуултын ард < + > тэмдэг тавиарай. Энд сайн, муу гэсэн хариулт байхгүй цаг алдах хэрэггүй. Харин асуулт бүрт үнэн зөв хариулахыг хичээгээрэй.
Судалгааны асуултууд:
1. Та доорх хоёр сэтгэмжийн алийг нь чухал гэж үзэх вэ?
а/ Цөөн тооны найз нөхөдтэй байх
б/ Олон хүнтэй найзлаж нөхөрлөх
2. Та ямар номыг илүүд үздэг вэ?
а/ Зугаатай, хөгжлтэй адал явдалтай
б/ Хүмүүсийн дотоод ертөнцийг харуулсан
3. Доорх хоёр дутагдлын аль нь танд илүү тохиолддог вэ?
а/ Ажлаас ( хичээлээс ) хоцрох
б/ Алдаа дутагдал гаргах
4. Хэрвээ та болчимгүй явдал гаргавал
а/ Сэтгэл хүчтэй шаналдаг
б/ Юмны чинээ боддоггүй
5. Та хүмүүстэй учир зүйгээ хир зэрэг амар ололцож чаддаг вэ?
а/ Төвөггүй, хялбар
б/ Бодож байж удаан
6. Та өөрийгөө гомдомтгой эмзэг хүн гэж үздэг үү?
а/ Тийм
б/ Үгүй
7. Та чин сэтгэлээсээ инээн баясдаг уу?
а/ Тийм
б/ Үгүй
8. Та өөрийгөө ямархуу хүн гэж боддог вэ?
а/ Дуу цөөтэй
б/ Яриасаг
9. Доорх хоёр чанарын аль нь танд илүү илэрдэг вэ?
а/ Илэн далангүй
б/ Үл анзаарагдмал битүүлэг
10. Та аливааг эргэцүүлэн бодох, тунгаах чадвартай юу?
а/ Тийм
б/ Үгүй
11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх хоёр тохиолдлын алыг чухалд үздэг вэ?
а/ Өөрөө ярихыг
б/ Бусдыг сонсохыг
12. Та байнга сэтгэл дундуур байдаг уу?
а/ Тийм
б/ Үгүй
13. Та ямар нэгэн ажлыг зохион байгуулах дуртай юу?
а/ Тийм
б/ Үгүй
14. Нууцхан өдрийн тэмдэглэл хөтлөх хүсэл төрдөг үү?
а/ Тийм
б/ Үгүй
15. Та гаргасан шийдвэрээ шуурхай хэрэгжүүлж чаддаг уу?
а/ Тийм
б/ Үгүй
16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү?
а/ Тийм
б/ Үгүй
17. Та бусдыг ятгаж үзэл бодлоо ойлгуулах дуртай юу?
а/ Тийм
б/ Үгүй
18. Таны хөдөлгөөн
а/ Түргэн
б/ Удаан
19. Тохиолдож болзошгүй таагүй байдлаас болж таны сэтгэл зовинодог уу?
а/ байнга
б/ хааяа
20. Амьдралд бэрхшээл тохиолдвол та
а/ Бусдаас туслалцаа авахаар хандана.
б/ Өөрөө асуудлаа шийдэхийг эрмэлзэнэ.
Судалгааны үр дүнг боловсруулах журам: Туршигдагчийн өгсөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж нийт авсан нийт оноог тооцож гаргана.
Сорилын түлхүүр: Экстраверт чанарыг илэрхийлсэн асуултууд 1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б, 9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 15а, 16а, 17а, 18а, 19б, 20а
Эдгээр дугааруудтай судлуулагчийн өгсөн хариулт тохирч байвал дугаар бүрт 1оноо өгч нийлбэрийг 5-аар үржүүлнэ.
Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох жишиг хэмжээтэй өөрийн авсан оноог харьцуулж дүгнэлт гаргана.
Жишиг хэмжээ: 0-35 оноо авбал интроверт
36-65 оноо авбал амбиверт /хосолмол хэв шинж/
66-100 оноо авбал экстраверт болно.
No comments:
Post a Comment