Thursday, March 30, 2017

Хүний IQ хэрхэн тогтоодог вэ?

1911 онд Австрийн сэтгэл зүйч Штерн энэ харьцааг 100-д үржүүлээд "оюун ухааны коэффициент" (IQ) хэмээн нэрлэжээ. Бүх насны бүлгүүдийн дундаж IQ хэзээд зуутай тэнцүү. Хэрэв зургаан настай хүүхэд найман настай хүүхдийн бодлого бодсон бол түүний IQ 133 = 8 : 6 х 100 байна.
Явцын дунд тестүүд улам боловсронгуй, хүндрэлтэй болсон боловч ерөнхий зарчим нь хэвээр үлдсэн юм.

Хүний төрсөн цагаас эхлэн ойролцоогоор 12 нас хүртэл оюун ухаан нь маш эрчимтэй хөгждөг. 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг. IQ-ийн бага үзүүлэлттэй хүмүүсийн хувьд хөгжил нь нилээд эрт зогсож, бууралт маш огцом явагдах байдал ажиглагддаг.



Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх болно. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз! IQ-г тогтоохын тулд бид урьдын адил хүмүүст тест бөглүүлээд, тус бүрийнх нь зөв хариултыг тоолно. Зөв хариултын дундаж хэмжээг 100 оноотой тэнцүү IQ хэмээн тооцно. Ийм маягаар бүх үр дүнгийн хязгаарыг олоод үүнийгээ IQ=90 ба IQ=110 гэж үзнэ.
Ийнхүү насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн юм. Үнэн хэрэг дээрээ бид хүмүүст, хэрэв энэ ойлголтыг түүний насанд хэрэглэж болох байсан бол түүний оюун ухааны коэффициент хэдтэй тэнцүү байх байсан бэ гэдгийг л мэдээлж байна гэсэн үг юм.
Орчин үеийн оюун ухааны тестийг бүтээгч Ганс Айзенк, тестээр хэмжиж буй энэ гурван сэтгэлгээ нь хүний амьдралд бодитоор хэрэг болдог гэж тооцжээ. Сэтгэл зүйчдийн авч үздэг хувь хүний олон хувийн чадваруудыг ердөө дээрх гурван сэтгэлгээнд хуваарилж авч үзэж болно гэдгийг тэр дүн шинжилгээний аргаар тогтоожээ.



No comments:

Post a Comment

               Энэхүү  блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа