Thursday, March 30, 2017

насанд хүрэгчдийн оюун ухааны чадамжийн судалгаа

Судлуулагчийн нэр................................... нас ......... хүйс ........ анги...................
Насанд  хүрэгчдийн оюун ухааны чадамжийн жагсаалт
1.    Хэл ярианы чадамж:
Ø  Миний хувьд ном чухал
Ø  Унших, ярих, бичихийн өмнө би дотроо өөрөө өөртэйгөө ярьдаг
Ø  Радио болон хуурцагийн бичлэгийг сонсоход телевиз кино үзэхээс илүү юм мэдэж авдаг
Ø  Үгийн сүлжээ, таавар оньсого зэргийг тоглох дуртай
Ø  Өөрөө хэлэх болон бусдын хэлсэн ээдрээтэй утгагүй толгой холбосон шүлэгт дуртай
Ø  Зарим хүмүүс миний хэлсэн бичсэн зүйлийн утгыг тайлбарлахыг хүсдэг
Ø  Сургуульд байхад англи хэл, нийгэм судлал, түүх зэрэг хичээл нь математик ба шинжлэх ухааны хичээлээс хялбар байсан
Ø  Замаар машин жолоодон хурдан явахдаа хүрээлэн байгаа  илүү замын тэмдэг, самбарыг илүү анхаардаг
Ø  Өөрийн яриандаа уншсан, сонссон зүйлээсээ ишлэл татах нь олон байдаг
Ø  Саяхан би сэтгэл бахдам буюу бусдад өөрийгөө таньж мэдүүлэх нэг зүйлийг бичсэн
2.    Логик математикийн чадамж:
Ø  Би  тооцоог цээжээр хурдан боддог
Ø  Сургуульд математик, шинжлэх ухаан миний хамгийн дуртай хичээл байсан
Ø  Логик сэтгэлгээг хөгжүүлэх, ухаан тэлдэг тоглоом тоглох дуртай
Ø  “Хэрэв тэгсэнсэн бол” гэдэг жүжиг туршилт хийх дуртай
Ø  Миний ухаан санаа юмны шинж тэмдэг давтамж, логикийн дарааллыг байнга эрж хайдаг
Ø  Шинжлэх ухааны нээлт, дэвшлийг би ихэд сонирхдог
Ø  Бараг юм болгон өөрийн онвчтой тайлбартай байдаг гэдэгт би итгэдэг
Ø  Заримдаа тов тодорхой хиисвэр, үг дуугүй дүрсгүй үзэл баримтлалын
тухай би боддог
Ø  Хүмүүс гэр орондоо ажил дээрээ хэлж байгаа зүйлийн логик зүй тогтлыг
олох дуртай
3.    Орон зайн чадамж:
Ø  Нүдээ аниад зарим зүйлийг тодорхой дүрсэлж харах нь олонтаа
Ø  Би өнгөнд мэдрэмтгий
Ø  Эргэн тойрондоо үзэж харсан зүйлийнхээ дүрс бичлэгийг олон хийдэг
Ø  Эвлүүлдэг тоглоом, таавар бусад дүрс зэргийг таах дуртай
Ø  Шөнөдөө хөдөлгөөнтэй үйл явдалтай зүүд зүүдэлдэг
Ø  Үл таних газар замаа олоод явж чаддаг
Ø  Зурах, дуурайлгаж зурах дуртай
Ø  Сургуульд байхад миний хувьд алгебраас геометр нь илүү хялбар байсан
Ø  Шувуу нисэх өндрөөс эгц доош харахдаа юмс хэрхэн харагдах вэ?
Ø  Зураг үзүүлэн, чимэглэл ихтэй материалыг унших, үзэхийг илүү сонирходог
4.    Бие бялдрын чадамж:
Ø  Биеийн тамирын буюу биеийн хөдөлгөөний аль нэг тогтмол хичээдэг
Ø  Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь хэцүү байдаг
Ø  Оёх, нэхэх, сийлэх, ажил хийх, эсвэл уран барилгын загвар хийж гараа ажиллуулах дуртай
Ø  Удаан хугацаагаар алхах, зөөлөн гүйх буюу биеийн бусад хөдөлгөөн хийж байхад хамгийн сайхан санаанууд толгойд орж ирдэг
Ø  Чөлөөт цагаа гэрээс гадуур өнгөрөөх дуртай
Ø  Бусадтай хаилцахдаа гараа хөдөлгөх буюу дохио зангаа биеэр үзүүлэх аргыг олонтаа хэрэглэдэг
Ø  Юмсыг танин мэдэхийн тулд гараар барьж үзэх хэрэгтэй байдаг.
Ø  Жолоогүй хурдан давхих бусад бие бялдрын авхаалж самбаа шаардсан үйлдлүүдэд дуртай.
Ø  Шинэ ур чадварын тухай унших эсвэл дүрс бичлэгээр үзэхээс илүү биеэр туршиж үзэх дуртай.
5.    Хөгжмийн чадамж:
Ø  Би аятайхан дуулдаг
Ø  Хөгжмийн нот буруу дарагдсаныг хэлж чадна
Ø  Радио, дүрс бичлэг, кассет ба компакт диск сонсох дуртай
Ø  Би хөгжмийн зэмсгээр тоглож чадна
Ø  Хөгжимгүй бол миний амьдрал сонирхолгүй болно
Ø  Телевизороор нэвтрүүлсэн хөгжим эсвэл миний толгойд орж ирсэн ая дууг аялан гудамжаар алхаж байгаагаа олонтоо мэдэрдэг
Ø  Өгөгдсөн аялгууны аль нэг хэсгийг хөгжмийн ямар нэг зэмсгээр өлхөн тоглож чадна
Ø  Олон янзын дуу хөгжмийн аяыг мэддэг
Ø  Аль нэг аяыг нэг, хоёр сонсоод эргээд нэлээд зөв аялан дуулж чадна
Ø  Судалж буй сурч байхдаа бага зэрэг аялан дуулж чаддаг
6.    Хүмүүс хоорондын харилцааны чадамж:
Ø  Хөршүүд буюу ажил дээр хүмүүс надаас зөвлөгөө авдаг
Ø  Агаарын теннис, гар бөмбөг, зөөлөн бөмбөг зэрэг баг болж тоглодог сэлэлт буюу зөөлөн гүйх гэсэн ганцаарчилсан спортод илүү дуртай
Ø  Аль нэг асуудалтай тулгархад өөрөө шийдвэрлэхийн тулд ганцаар ажиллахын оронд өөр хүнээс туслалцаа авахыг эрмэлздэг
Ø  Би наад зах нь гурван найзтай
Ø  Компьютерийн тоглоом буюу ганцаар тоглодог тоглоомын оронд бусад хүмүүстэй хамтран тоглож цагаа өнгөрөөх дуртай
Ø  Чадаж мэддэгээ бусад хүмүүс, хувь хүнд заах дуртай
Ø  Би өөрийгөө удирдагч гэж үздэг
Ø  Олон хүмүүсийн дунд байх нь миний хувьд илүү таатай байдаг
Ø  Өөрийн ажил, хамт олонтой холбоотой олон нийтийн ажилд оролцох дуртай
Ø  Үдэш орой гэртээ ганцаараа байснаас сонирхолтой хүмүүстэй хамт цэнгэн өнгөрүүлэх дуртай
7.    Хүний дотоод соёл, өөрийгөө удирдах чадамж:
Ø  Би үе үе амьдралын чухал асуудлыг ганцаараа тунгаан бодож, бясалган цагаа өнгөрөөдөг
Ø  Өөрийн тухай улам сайн мэдэж авахын тулд зөвлөгөө өгөх, сэтгэлээр өөдрөг явах тухай семинарт сууж байсан
Ø  Бэрхшээлийг тэвчээртэй давж чаддаг
Ø  Өөрийн тусгай хоббитой
Ø  Тогтмол санаж явдаг өөрийн амьдралын зорилготой
Ø  7  хоногийн сүүлээр олон хүнтэй амралтын газар очихоос илүү ганцаараа ой модонд өнгөрөөхийг хүсдэг
Ø  Өөрийгөө сэтгэлийн тэнхээтэй, өөрийн гэсэн бодолтой хүн гэж үздэг
Ø  Өөрийн дотоод амьдралын үйл явдлуудаа мартахгүйн тулд өдрийн тэмдэглэл хөтөлдөг
Ø  Би хувиараа ажил эрхэлдэг буюу өөрийн гэсэн бизнес эрхлэх тухай нилээд бодож байгаа.

No comments:

Post a Comment

               Энэхүү  блогийг хөгжүүлэхэд өөрийн үнэт зөвөлгөө бичэж үлдээнэ үү баярлалаа